Дорнод аймагт сүрьеэгийн өвчлөл өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг сүрьеэгийн өвчлөлөөр улсын хэмжээнд эхний гуравт ордог. Гол шалтгаан нь нийгмийн амьдрал ядуу буурайгаас үүдэлтэй. Гэхдээ нийгэм эмзэг байна гээд орхиж болохгүй нь мэдээж. Өвчлөлийг бууруулахын тулд сүрьеэгийн эрт үеийн илрүүлэг шинжилгээг байнга, идэвхтэй явуулж, нийт хүн амыг хамруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.
Гэтэл эрт үеийн илрүүлэг шинжилгээг хийх тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүжилт хаа хаанаа дутагдалтай байгаа учир зөвхөн эрсдэлтэй гэж үзсэн бүлгийн хүмүүсийг л энэ төрлийн шинжилгээнд хамруулахаас өөр аргагүй байдалтай байгаа юм. Түүнчлэн эрсдэлтэй бүлгийн иргэд шинжилгээндээ хамрагддаггүй, сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй орхидог зэрэг тухайн хүний хариуцлагагүй байдлаас өвчлөл тархах, архагших шалтгаан болсоор байна.

Д.Дэлгэрмаа