Дорнод аймагт зам тээврийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих эхлэл тавигдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-20 17:29:52
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Дорнод аймаг эдийн засгийн зүүн коридорын гол оролцогч болж байгаа юм. Тиймээс Дорнод аймагт зам тээврийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих эхлэл тавигдаж байна.
Эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч 3-р сард Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ тогтмол явж эхэлсэн. Зам тээвэр хөгжлийн яамнаас Дорнод-Манжуур чиглэлийн том оврын тээврийн үйлчилгээний зардлыг багасгах асуудлыг судалж байна. Одоогоор автобус нэг талдаа 44 мянган төгрөг бол автомашин 35 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Эдийн засгийн зүүн коридорыг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд ийнхүү Дорнод аймагт хэрэгжих эхлэл тавигдсантай холбоотойгоор Чойбалсан Манжуур чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг ч төлөвлөөд байгаа гэдгийг салбар яамнаас хэлж байна. Цаашлаад Хөөт Бичигтийн төмөр замын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх гэнэ.
Д.Дэлгэрмаа
相关新闻