Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 1.7 тэрбум төгрөгийн 6 төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Тодруулбал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ХБИ-ний ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байрыг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрүүд хэрэгжих юм байна.
Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 1 тэрбум гаруй төгрөг зарцуулсны дийлэнх нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийтийг хамарсан төсөл хөтөлбөрүүд голлосон байдаг. Эдгээр төсөл хөтөлбөрүүдэд Санхүүгийн аудит хийж, чанаргүй гэж дүгнэсэн байна. Тиймээс энэ жил хэрэгжих хөтөлбөрүүдээ үр дүнтэй болгох үүднээс төсөлд хамрагдсан иргэнтэй ХХҮГ уялдаа холбоотой байх, ялангуяа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй нь холбож өгөх зэргээр хамтран ажиллах юм. Ингэхдээ аймгийн онцлогтой уялдуулан судалгаа шинжилгээн дээр үндэслэн, үр дүнг чухалчилна гэж ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл ярив.

Д.Дэлгэрмаа