Дорнодчуудын спортын III их наадам нийслэлд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-19 19:03:12
Дорнод /МОНЦАМЭ/. “Дорнод-2017” спортын наадмыг ирэх 6-р сард нийслэл хотноо зохион явуулахаар товлоод байна. Наадмыг сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр явуулах юм. Шатрын тэмцээнийг 2016 оны Сурагчдын шатрын спортын Дэлхийн аварга Н.Содбилэгтийн нэрэмжит болгох бол ширээний теннисийг 3, сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг тус бүр 4 насны ангиллаар зохионо.
Дорнодчуудыг нэг дор цугларуулж чаддаг дээрх спортын тэмцээнийг Дорнод аймгийн ИТХ, ЗДТГ, МОНРТВ-ийн Спортын алба, Монголын шатрын холбоо, Монгол туургатны “Урамтай шатар” -ын холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо, Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо хамтран зохион байгуулахаар хэдүйн бэлтгэл ажилдаа оржээ. 
Д.Дэлгэрмаа
相关新闻