Дорнод аймагт цэргийн дүйцүүлэх албыг 10 хүн хаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт цэргийн дүйцүүлэх албыг 10 иргэн хаах квот тогтоожээ. Дүйцүүлэх албанд сум бүрээс 1-2 иргэн хамрагддаг байсан бол энэ жилээс эхлэн дүйцүүлэх албыг жил бүр нэг сумыг сонгон бүрдүүлдэг байхаар өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр дүйцүүлэх алба хааж байгаа иргэдийн үүргээ биелүүлэх хариуцлага өндөрсөхөөс гадна онцгой үед дайчлахад хялбар болно гэж үзэж байгаа юм. Энэ жил Дорнод аймгийн хувьд дүйцүүлэх алба хаах иргэдийг Цагаан-Овоо сумаас сонгоно.
Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцох ёстой байдаг.
Дашрамд сонирхуулахад, энэ онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог улсын хэмжээнд 840 байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байгаа. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог. Энэ жил мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах дүнг 5 сая 52 мянга 230 төгрөг байхаар тогтсон юм.

Д.Дэлгэрмаа