Өгсөн үүрэг даалгаврын хугацаа дуусах дөхлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 17:22:45

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх ажлын биелэлтийг сумдад шалгасан ажлын хэсгийн дүнг аймгийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж доголдолтой байгаа доорхи зүйлсийг засахыг Засаг даргын захирамжаар боловсрол соёлын газрын дарга А.Амгаланбаатарт даалгажээ.

Жаргалант сумын ЕБС-ийн дотуур байранд хүүхэд байрлуулахыг хориглосон МХГ-ын дүгнэлт гарсан байхад аюулгүй байдлын шаардлага хангахгүй байшинд 64 сурагч амьдрач байна. Иймд шинээр баригдаж байгаа дотуур байрын барилгын ажлыг шуурхайлж ашиглалтанд оруулахыг анхаарахыг даалгасан. мөн Цэцэрлэг сумын ЕБС-ийн гал тогооны барилга 2010 онд шинээр ашиглалтанд орсон боловч агааржуулалт, салхивчны систем хангалтгүй уутцан болж хоолны үйлдвэрлэл явуулах шаардлагад нийцэхгүй байгаа тул гүйцэтгэгч байгууллагаар засвар хийлгэхийг  үүрэг болгожээ.

Түүнчлэн Өндөр-Улаан сумын 12 жилийн сургуулийн спорт заалны барилга баригдаж эхлээд хоёр жил өнгөрсөн боловч Макс Майнг ХХК 900 орчим сая төгрөг төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж байгаад ажил нь зогссон шалтгааныг тодруулахыг ч даалгасан юм.

Дээрх үүрэг даалгаврыг X сарын 26-ны дотор биелүүлэх ёстой юм.

                                                                                                        Архангай аймаг Л.Булган

 

相关新闻