Дөрвөн ихэр хурга гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-18 16:07:39
Дорнод /МОНЦАМЭ/. Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гарах нь ховор тохиолдол аж. Мал төлөөр өсөхийн бэлгэдэл хэмээн үздэг байна.
Малчны хотонд төлийн дуу цангинаж буй энэ үеэр Дорнод аймгийн Баян-Уул сумын хоёрдугаар багийн нутаг Номгон хэмээх газарт хаваржиж байгаа Галсангийн Ганзоригийн хонь дөрвөн ихэр хурга гаргажээ. Мал төлөөр өсөхийн бэлгэдэл хэмээн үздэг байна.
Малч удамтай хоёрдугаар багийнхан “Манай хотонд тохиолдож байгаагүй ховор явдал” хэмээн олзуурхаж байна.  
Д.Дэлгэрмаа
相关新闻