Орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-18 15:53:06
Дорнод /МОНЦАМЭ/ Жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдвийн дор зохиогдож ирсэн энэ удаагийн зөвлөлгөөнийг МСНЭ-ийн Дорнод салбар зөвлөл Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбоо хамтран зохион байгуулав.
Уулзалт зөвлөлгөөнд 21 аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд, МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч С.Шаравдорж, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор профессор Ж.Батбаатар, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны дарга У.Тамир, Радио телевизийн уран бүтээлчдийн нийгэмлэгийн тэргүүн, хуульч Н.Долгор нар оролцлоо.
Д.Дэлгэрмаа
相关新闻