Даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-15 17:25:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил ирэх нэг дэх өдрөөс 08.00 цагт эхэлж 17.00 цагт тарна.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор НЗД С.Батболд энэ сарын 10-нд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамж гаргасан. Захирамжаар энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд нийслэлийн харъяа байгууллагууд дээрх цагийн хуваарийн дагуу ажиллах болсон.
 
Захирамж хэрэгжиж эхлэх хугацаа буюу өнөөдөр амралтын өдөр таарч байгаа тул ирэх даваа гарагаас мөрдөх юм.
Ч.Ариунболд
相关新闻