Манай 3х3 сагсан бөмбөгийн баг Малайз улсыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны шигшээ баг Малайзын Куала-Лумпур хотноо дөрөвдүгээр сарын 12-16-нд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.
Манай улсад эрчимтэй хөгжиж байгаа 3х3 сагсан бөмбөгийн төрөл юм. Өнгөрсөн жилийн хувьд Монголын оюутны шигшээ баг ДАШТ-ээс энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор 2016 оны Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Азийн оюутны 2015 оны тэмцээний мөнгөн медальт Б.Батзолбоо, Б.Наранбаатар, А.Сүхбат, О.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг энэ тэмцээнд өрсөлдөнө. Өмнө нь уг тэмцээнээс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ жилийн хувьд манай сагсчид “А” хэсэгт Малайз, Иран, Индонез, БНХАУ, Филиппин улстай багтжээ. Азийн тивийн АШТ-д нийт найман улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд шигшээд шалгарсан баг оюутны 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болно.
Д.Өлзий