Хөрөнгө оруулалтын ажлын дийлэнх нь зураг төсөвгүй байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-06 20:05:41

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Аудитын газар 2016 оны төсвөөр хийсэн хөрөнгө оруулалтын ажилд саяхан шалгалт хийж, үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэв. Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын ажлын дийлэнх нь техник эдийн засгийн зураг төсөвгүй, тодруулбал, хөрөнгө оруулалтын 35 ажлын 16 нь үр ашгаа өгөөгүй нь тогтоогджээ.

Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ямар ч ажил ард иргэд рүү чиглэсэн байх ёстой ч тус аймгийн хувьд 30 орчим хувь нь үр ашиггүй “салхинд хийссэн” гэсэн үг. Хөрөнгө оруулалтын аудитын тайланг жилд хоёр удаа хавар, намартаа хэлэлцүүлдэг юм байна.   

Энэ тухай Дорнод аймгийн Аудитын газрын дарга Б.Болортуул:

-Гүйцэтгэлийн аудит гэдэг нь үр дүн, үр ашиг, арвилан хэмнэлтийн тал дээр анхаарч хийгддэг гэдгээрээ нөгөө 2 аудитаас ялгаатай. Техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төсөвгүй хөрөнгө оруулалт хийгддэг өмнөх жилүүдийн дутагдал давтагдаж байна. Манай зүгээс аймгийн төсөвт орлого нэмэгдүүлж, зарлага бууруулах санал өгдөг, гэтэл аймгийн хөгжлийн төвөвлөгөө болон үндсэн чиглэлд ороогүй хөрөнгө оруулалтуудыг хийсээр байгаа. Тухайлбал, хөгжлийн төлөвлөгөө, үндсэн чиглэлд багтаагүй ажилд зарцуулах 220 сая төгрөгийг хасах санал өгч байсан ч хэвээр баталсан удаатай гэв.

Д.Дэлгэрмаа

相关新闻