Ноосны урамшуулалд хамрагдсан малчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-04 17:13:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ онд 1700 малчин өрх ноосны урамшуулалд хамрагдсан нь өмнөх оныхоос 17.6 хувиар өссөн дүн юм.

Өнгөрсөн онд 819 тонн ноос бэлтгэх байсан ч талаас илүү хувийг бэлтгэж үндэсний үйлдвэрт тушааснаар 376.9 сая төгрөг малчдын гар дээр очжээ. Үүнийг дагаад тус аймгийн 14 сумын төрийн санд 41.8 сая төгрөг төвлөрсөн байна.

Сонирхуулахад, улсын хэмжээнд “ноосны урамшуулал”-д энэ онд 22.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тус аймгийн малчдын хувьд Монголбанкаар дамжуулан урамшууллын мөнгөө авчээ.

Д.Дэлгэрмаа

相关新闻