Бүсийн тэмцээнийг хоёрдахь удаагаа аймагтаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-03 19:16:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жудо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах "Төвийн бүсийн 2017" тэмцээн өнгөрсөн бямба, ням гарагуудад Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Биеийн тамир спортын ордонд болж өндөрлөлөө.

Төвийн бүс болох Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв гэсэн 5 аймгуудын 19 байгууллагын эрэгтэй 157, эмэгтэй 119 нийт 276 тамирчин 24 жинд өрсөлдөж улсын аваргад оролцох эрхийн төлөө хүч чадлаа үзүүлэн өрсөлдлөө. Тэмцээний жин тус бүрд медальт байр эзэлсэн болон шагналт тавдугаар байр эзэлсэн тамирчид болох нэг жингээс 6 тамирчинд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог юм байна. Ингээд Жудо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах "Төвийн бүсийн 2017" тэмцээний Шилдэг эрэгтэй тамирчнаар Орхон аймгийн БТСГ, “Ирээдүйн одод” спорт сургуулийн Э.Батбаяр, шилдэг эмэгтэй тамирчнаар Дархан-Уул аймгийн БТСГ, “Дархан Ус Суваг” ХК-ийн Н.Ундрахбаяр, шилдэг шүүгчээр Сэлэнгэ аймгийн Жүдо бөхийн холбооны шүүгч Д.Тайван нар шалгарчээ.  

Төвийн бүсийн аваргын алтан медалийг хөвгүүдээс -27 кг-аас -70кг-ийн жинд Булганы Н.Мягмарнаран, Сэлэнгэ аймгийн Б.Шинэтулга, Дархан-Уул аймгийн Г.Сэр-Од, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Б.Пүрэвжаргал, Сэлэнгийн Ж.Цэнгүүнбаяр, Эрдэнэтийн Б.Нарандэлгэр, Б.Цогтбаяр, Дархан-Уул аймгийн Л.Аззаяа, “Эрдэнэтийн Б.Эрдэнэбаяр, Булган аймгийн Б.Батзориг, Орхон аймгийн Э.Батбаяр, Булганы С.Мөнхбаяр, Дарханы С.Ууганхишиг, Н.Чиеэгүнбаатар нар хүртжээ. Охидоос мөн дээрх жинд аваргын алтан медалийг Сэлэнгэ аймгийн Г.Мөнхтуяа, Дархан-Уул аймгийн Н.Ундрахбаяр, Сэлэнгэ аймгийн Д.Сарантуяа, Дархан-Уул аймгийн Ц.Гал-Од, Орхон аймгийн Д.Сувд-Эрдэнэ, Булган аймгийн Д.Цэнд-Аюуш, “Эрдэнэт үйлдвэр”-ийн О.Удвал, Дархан-Уулын Б.Мөнхтуул, Төв аймгийн Ц.Буянжаргал, Д.Номинзул нар алтан медаль хүртжээ.  

Харин Сэлэнгэ аймгийн эрэгтэй тамирчдаас Б.Мөнхболд, М.Төгсжаргал, Ц.Эрдэнэтогтох, Б.Шинэтулга, Г.Очирхүү, Б.Дэлгэрбаяр, Д.Батдаваа, А.Даваахүү, Э.Тамир, С.Бат-Очир, Ж.Мөнгөншагай, Б.Отгондаваа, Б.Билгүүн, Ж.Цэнгүүнбаяр, О.Лхамрагчаа, Б.Мөнхбат, Э.Мөнхзолбоо, Б.Цэгмэд, О.Өсөхбаяр, И.Эрдэнэт-Од, А.Бат-Эрдэнэ, Б.Амарбаясгалан, Э.Мөнхбаяр, А.Элбэг, Э.Тунадас, Б.Батзаяа, Э.Хатанбаатар, Э.Ариунболор, А.Золжаргал, Х.Энх-Учрал нар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх гардан авчээ. Сэлэнгэ аймгийн эмэгтэй тамирчдаас Г.Мөнхтуяа, О.Мөнхжаргал, С.Ичинхорлоо, Т.Мөнхчимэг, Д.Дулмаа, П.Маралгоо, Т.Хулан, Д.Сарантуяа, Г.Батцэцэг, Б.Сарантуяа, Т.Энхжин, Т.Мөнхзул, Б.Баярцэцэг, М.Мөрөн, Ж.Анударь, Х.Хоролсүрэн, Б.Оюу, Г.Оюун-Эрдэнэ,  Б.Ариунцэцэг, Б.Болормаа, С.Марал-Эрдэнэ, А.Энхнаран, Ш.Эрдэнэт-Од нар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. 

Ч.Отгонцэцэг

相关新闻