Дорнод аймгийн аялал жуулчлал, инновацийн асуудлаар олон улсын хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-30 16:12:48

Дорнод /МОНЦАМЭ/. “Дорнод аймгийн аялал жуулчлал, инноваци” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 15-нд болох гэж байна. Хуралд манай улсын болон БНХАУ, ОХУ, Канад, АНУ-ын 30 гаруй монголч эрдэмтэн оролцох юм.   

Монгол орны зүүн бүс нутаг, тэр дундаа Дорнод аймаг нь байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой, түүх, соёлын асар их өв, дурсгалтай учир дотоод гадаадын аялагчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Энэ ч үүднээс Дорнод Их сургууль аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор ОУ-ын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг санаачлан эхлүүлэх гэж байна.

Хурлаар Дорнод аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг судлан илрүүлэхэд судлаачид, баялаг бүтээгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын оролцоог ханган хэлэлцүүлснээр цаашид явуулах үйл ажиллагааныхаа зорилтуудын тодорхой болгох юм. Хурлын үеэр “Инноваци”-ийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн харуулна.

Б.Туяа

相关新闻