Зам талбайн ажилчид Манжуур хотод аялна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манжуур хотод аялах зам талбайн 60 үйлчлэгчийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Хотын дарга С.Батболд болон бусад албаныхан үдэв.
Дээрх хүмүүсийг “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн тавдугаар зөвлөгөөн”-өөр зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан хэмээн Нийслэлийн Засаг даргын санаачлагаар урамшуулсан юм.
Энэ үеэр Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг бидний хэлж заншсанаар шар хантаазтнуудыгаа өнөөдөр Манжуур хот руу аялах аян замд үдэж байна. Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан, хоёргүй сэтгэлээр ажилладаг та бүхэндээ талархдаг. Нийслэлийн зүгээс цаашид идэвхтэй сайн ажилладаг иргэдээ урамшуулсаар байх болно. Та бүхэнд аян замдаа сайн яваад ирээрэй” гэв.
М.Аминаа