“Эх дэлхийн цаг”-тай нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан хэрэгжүүлсэн “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд Булган аймгийн Булган сумын 7 байгууллагын 60 гаруй албан хаагч, иргэн оролцлоо.
-Энэ арга хэмжээ нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Угтахбаяр тайлбарлалаа.
Иргэд Цогт хун тайжийн талбайд “60+” гэсэн утга илэрхийлэн лаа барьж энэ арга хэмжээнд нэгдсэн байна.
М.Батжаргал