Их цэвэрлэгээнд 7132 аж ахуйн нэгжийн 30521 хүн оролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн харьяа 60 байгууллага, 2877 агентлагийн ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцлоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо, СӨХ, иргэд оролцжээ. Нийт 2,122,511 метр квадрат талбайн 1,997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7,132 аж ахуйн нэгжийн 30,521 хүн оролцож, 226 машин хог ачуулж 182 байгууллагад мэдэгдэх хуудас олголоо.