“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагт хүртэлх авто замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-24 08:04:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замыг засна.


Авто замыг энэ сарын 27-ны оройн 22:00 цагаас 29-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, зорчих хэсгийн тэгшилгээ, асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийх юм. Засвар хийх үеэр жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөлөө. 

相关新闻