Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто замыг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-24 09:22:14

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт, 7 метр өргөн, хоёр урсгал бүхий авто замыг засаж байна.


Авто замын далан суурийн үеийг дэвсэж байгаа бөгөөд хоёр талд нь явган хүний 1.5 метр өргөн зам барих юм. Авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК шалгарч, энэ сарын 5-нд эхлүүлсэн засварын ажлын гүйцэтгэл 20 хувьтай байна. Тус замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сард нээхээр төлөвлөжээ.


УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газын дарга Г.Билгүүн, “Хүнд даацын автомашинууд шороон замаар зорчиход машин элэгдэхээс гадна орчны бохирдол ихээр үүсдэг. Энэ замыг ашиглалтад оруулснаар эдгээр асуудлыг шийднэ. Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг 2026 онд хааж, Морин, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг төвлөрүүлнэ. Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлснээр дахин боловсруулсан хайрга дайргыг авто замын урсгал засварт ашиглана. Тус байршилд хог хаягдлаас гадна малын сэг зэм их байдаг учраас орчныг хог хаягдлын эко парк хэлбэрээр хөгжүүлэн, ангилан ялгах, бордоо хийх үйлдвэрийг төвлөрүүлэх тул энэ зам ач холбогдолтой” хэмээв. 


Нийслэлд энэ онд 41 байршилд 74 км авто замыг засах аж. 

相关新闻