Өсвөрийн бадминтоны аймгийн аваргууд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн өсвөр үеийн бадминтоны аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа шалгаруулав. Тамирчид 11 нас хүртэлх, 12-14 нас, 15-17 насанд эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан, дан хос, холимог гэсэн гурван төрлөөр өрсөлдсөн юм.
Тэмцээнд Дашбалбар, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Цагаан-Овоо, Баянтүмэн, Хэрлэн сумын 1, 5, 12, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 100-гаад тамирчид оролцсоноос багийн дүнгээр тэргүүн байрт Б.Ариунзаяа дасгалжуулагчтай 5-р сургууль, удаах байрт Г.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сум, 3-р байрт Н.Цолмон дасгалжуулагчтай Сэргэлэн сумын баг тамирчид шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардлаа.
Тэд улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ хэдүйн оржээ.
Б.Туяа