Дорнодын казах иргэд Наурызын баяраа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-22 11:58:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт амьдарч байгаа Казах иргэд өнөөдөр нарны баяраа тэмдэглэж байна.

Өмнөх нийгмийн үед илгээлтээр ирж байсан казах иргэд Дорнод нутагт хэдэн үеэрээ аж төрж, идээшин дасчээ. Өдгөө тэдний үр хойч 100 гаруй хүн тус аймагт амьдарч байгаа гэж казахуудын хамгийн ахмад нь болох 60 настай Х.Заманбек гуай ярив. Хамгийн ахмад настныдаа очиж золгодог заншлын дагуу Х.Заманбек гуайд хүүхэд залуучууд нь хүндэтгэл үзүүлж байна.   

Өнөөдөр морин цагт казах эхчүүд хүүхдүүд Өүлэн эхийн хөшөөний дэргэдээс сүү өргөнө. Энэ үеэр Дорнод аймгийн удирдлага хасаг үндэстний хувцас өмсөж, казах иргэдэд хүндэтгэл үзүүлэх юм.

Б.Туяа

相关新闻