Б.Мөнхзаяа олон улсын марафонд түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-20 18:23:19

Дорнод /МОНЦАМЭ/. Тайвань улсын нийслэл Тайпей хотод болсон ОУ-ын марафон гүйлтийн тэмцээнд Дорнодын тамирчин Б.Мөнхзаяа түрүүлэв.

Тэрээр 02:32:21 минутын амжилтаар эмэгтэйчүүдийн төрөлд уралдааныг тэргүүлсэн бол удаахь байрт Этиопын тамирчин Гебре Гетисо 6 минутын дараа, Тайванийн тамирчин Аяел Белачев эхний тамирчнаас 7 минутын дараа барианд орж ирсэн байна. Б.Мөнхзаяа нь 10-р ангиасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн. Өдгөө 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн Монгол улсын рекордыг эзэмшиж байгаа.  

Сонирхуулахад, жил бүр зохиогддог, Тайванийн цорын ганц олон улсын чанартай тус тэмцээнд энэ удаад 12 мянган тамирчин оролцсоноос 32 нь ОУ-ын чансаатай тамирчид байжээ.

Б.Туяа

相关新闻