100 буудалт даамны өсвөрийн тамирчид дүнгээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-14 08:06:26
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн энэ сарын 11-нд таван насны ангиллаар болж нийт 27 сумын 137 тамирчин өрсөлдлөө.  

Таваас долоон насны ангилалд тэргүүн байрыг охидоос Батсүмбэр сумын тамирчин У.Ариунзаяа хөвгүүдээс Эрдэнэ сумын тамирчин Б.Даваажаргал шалгарсан бол 8-10 насны ангилалд охидоос Жаргалант сумын тамирчин А.Оюунгэрэл, хөвгүүдээс “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Ш.Билгүүн нар шалгарав.  Харин 11-13 насны ангилалд тэргүүн байрыг охидоос “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Э.Лхагвасүрэн, хөвгүүдээс Эрдэнэсант сумын тамирчин Г.Сүхбат нар тус тус шалгарч “Оюуны спортын аварга”-ууд боллоо.

Мөн 14-16 насны ангилалд тэргүүн байрыг охидоос Жаргалант сумын тамирчин Э.Сугарсүрэн, хөвгүүдээс Жаргалант сумын тамирчин Л.Содбаяр, 17-18 насны ангилалд тэргүүн байрыг Батсүмбэр сумын тамирчин Б.Золбоо, хөвгүүдээс “Хүмүүн” цогцолбор сургуулийн тамирчин Б.Мөнгөнтулга нар эзэлж шилдгээр шалгарчээ.

Багийн дүнгээр гуравдугаар байрыг С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмэр сум, дэд байрыг А.Насанжаргал дасгалжуулагчтай Жаргалант сум хүртсэн бол тэргүүн байрыг Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай “Хүмүүн” цогцолбор сургууль эзэлж өргөмжлөл цомоо гардсан юм.

Тэмцээний тэргүүн байрын эзэд энэ сарын сүүлээр нийслэл хотод болох “Улсын аварга” шалгаруулах тэмцээнд оролцох аж.

Т.Есүхэйтөмөр

相关新闻