Баян-Өнжүүл суманд төлийн дуу цангинаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-14 07:52:40
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл сум 589 малчин өрхтэй, 345 мянган малтай бөгөөд энэ хавар 200 гаруй мянган эх мал төллөнө. Мал төллөлт эхэлж, одоогоор 10 мянган төл хүлээж аваад байна.

"Өнөөдрийн байдлаар мал төллөж эхэлж байна. Өнгөрсөн зун зуншлага тааруу байснаас өвөлжилт хүнд байсан. Одоо сумын нийт нутаг дэвсгэрээр цас багатай газраа харлачихсан. Баян-Өнжүүл сумаас 28 өрх 68 мянган малтайгаа Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай зэрэг суманд отор нүүдлээр яваад буцаж ирээд байна. Отроор явсан айлуудын адуу нэлээн муудаж тэжээлд орж байна.  Зарим айлуудын адуу турснаас замдаа хээл хаях тохиолдол гарч байгаа" гэж Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Амармэнд ярилаа.  

Он гарснаас хойш 40 тонн өвс, 30 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр Бүрэн сумын улсын нөөцийн газраас хуваарилан малчдад олгосон бөгөөд эхний олгосон 20 тонн өвс, 20 хивгийг 512 өрхөд тараагаад дууссан. Хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд үлдсэн 20 өвс, 10 тонн тэжээлийг татаж авч байгаа ба удахгүй малчдад тарааж өгөхөөр төлөвлөжээ.

 

Т.Есүхэйтөмөр

相关新闻