“Баар руу биш заал руу” өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-13 17:34:33

Дорнод /МОНЦАМЭ/. "Баар руу биш заал руу” нэртэй өдөрлөгийг Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залууучууд хөгжлийн төв, “Дорнодын ээжүүд” групптэй хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр сагсан бөмбөгийн тэмцээн зохиож, ээжүүдэд хорт зуршлаас сэргийлэх, эрүүл мэнддээ анхаарч спортоор тогтмол хичээллэхийн ач холбогдлыг ойлгууллаа. Ингэснээр зөвхөн эрүүл мэнддээ анхаарах төдийгүй багаар ажиллах дадал хэвшүүлэх зорилготой гэдгийг тус клубын сайн дурын идэвхтнүүд ярьж байсан. Залуучууд хөгжлийн төвийнхөн дээрх ажлыг өртөөчилсөн байдлаар аймгийн төвийн албан байгууллагууд дээр очиж зохион байгуулж байгаа ажээ.

Тэд зөвхөн спортоор хязгаарлахгүй, соёл урлаг гэхчлэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх бүхий л арга хэлбэрийг хайж явган алхах, нүүр будалт, бүжиг заах үсчний сургалт зэргийг зохиосон нь хүүхдээ хардаг ээжүүдэд болон суугаа голдуу ажилтай хүмүүсийн талархалд ихэд нийцэв.

Давхардсан тоогоор энэ ажилд 60 шахам хүн оролцжээ.

Б.Туяа

相关新闻