Дашдоржийн Нацагдоржийн тухай номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-08 20:42:29
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Дашдоржийн Нацагдоржийн гэрэл зураг баримтын цомгоос бүрдсэн номын нээлт Төв аймгийн Зуунмод сумын Нацагдоржийн нэрэмжит номын санд боллоо.

Номын нээлтэд орон нутгийн удирдлагууд болон Нацагдорж судлаач Ч.Жачин, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, доктор профессор С.Чулуун нар хүрэлцэн ирсэн юм.

Төв сайхан нутгаас төрсөн алдар цуутай хүмүүс олон байдаг. Тэрхүү алдар хүндтэй хүмүүсийн тэргүүнд ХХ зууны нэрт зохиолч, орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж зүй ёсоор орно хэмээн судлаачид нэгэн дуугаар нотолдог.

Эрдэмтэн судлаач Ч.Жачин, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, доктор профессор С.Чулуун нарын хамтын судалгааны үр дүнд холбогдох цаг үеийнх нь хамааралтай баримт, намтрын өлгөц шүлэг, найраглалын эх бичвэр зэргийг хамруулан цомог бүтээсэн нь “Нацагдорж” судлалыг илүү урагшлуулсан судлагдахуун болгоход чухал хувь нэмэр оруулсныг судлаачид онцолж байлаа.

Мөн доктор С.Чулуун Төв аймгийн номын санд 1.6 сая төгрөгийн номыг бэлэглэж, ард иргэдийнхээ оюунд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Т.Есүхэйтөмөр

相关新闻