Бэлгийн замын өвчлөл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:46:33

Дорнод аймагт сүүийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин ихсэхийн хэрээр залуужжээ.

Саяхан аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгээс сумдаараа эрүүл мэндийн  үзлэг, шинжилгээ авчээ. Хамгийн ноцтой нь хоёр сумаас насанд хүрээгүй буюу 13-настай охидоос халдварт тэмбүү өвчин илэрсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд бэлгийн замын халдварт өвчинтэй чадах ядахаараа тэмцэж байгаа ч төсөвлөгдсөн хөрөнгө мөнгө хүрэхгүйгээс болж тодорхой ахисан үр дүн үзүүлж чадахгүй байгаа билээ.

Тус аймагт БЗХӨ улсын дунджаас 2,5 дахин их байгаа гэсэн судалгаа бий.

Б.Туяа

相关新闻