12 хүү, 11 охин мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДСар шинийн өдрүүдэд Дорнод аймгийн БОЭТ-д 12 хүү, 11 охин мэндэлжээ. Хил манах хөвгүүд, гал манах охид тэнцүүхэн төрсөн нь Монгол Улс өнөр олуулаа болж, хөгжин дэвжихийн бэлгэдэл гэж үздэг байна. Шинэ иргэд эрүүл саруул, ээжүүдийн бие сайн байна гэж Төрөх тасгаас мэдээллээ.
Баярын өдрүүдэд тус аймгийн хэмжээнд 468 хүн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлснээс дийлэнх хувийг хордлого, осол гэмтлийн дуудлага эзэлж байна. Мөн нас баралт 3 бүртгэгдсэний шалтгаан нь тархинд цус харвалт, өвчин, амиа хорлолт байв.
Б.Туяа