Дипломатуудад цол хүртээв
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр есөн хүнд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, таван хүнд “Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин” цол хүртээж, Алт, Мөнгөн гэрэгэ тэмдэг гардуулав.
Дипломатуудад цол олгохдоо Монгол Улсын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, гадаад бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцсон, АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан олгожээ.
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал С.Одонбаатар, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Л.Оргил, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Нямжав, О.Дамбийням, Г.Жаргалсайхан, Б.Сувд болон ахмад дипломат Я.Дашням нарт олгосон юм.
Харин “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолыг Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэх эрхт Элчин сайд Х.Даваадорж, Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, ахмад дипломат Ч.Агваандамдин, Т.Дүгэр нарт олгов.
Гэрэл зургийг Б.Чадраабал