Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг шилжүүлэн авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДУлаанбаатар хотод хүн амины онц ноцтой хэрэг үйлдэж, улмаар олон улсын хэмжээнд интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг Дорнод аймгийн Хавиргын боомтоор энэ сарын 15-ны өдөр шилжүүлэн авлаа.
Монгол улс, БНХАУ-ын хооронд 1997 оны 8-р сарын 19-ны өдөр байгуулсан “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай” олон улсын гэрээ, мөн хоёр улсын Засгийн газрын хооронд 2015 онд байгуулсан “Ажил хэргийн солилцоо, хамтын ажиллагааны хэлэлцээр” зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд дээрх ажиллагааг явуулсан байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дорнод аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар хамтран Манжуур хотын Цагдаагийн газраас хэрэгтнийг шилжүүлж авчээ.
Б.Туяа