“Сар шинийн өнгө 2017” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төвд “Сар шинийн өнгө 2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ жилийн сар шинийн үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэгч Дорнод гурил, Найнги, Онхоодой өндөр, Бабуб, БД, Анчир, АСБЭ, АФТА, Гантүрүү, Айсвн зэрэг 40 аж ахуй нэгж байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа юм.
Үндэсний болон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, зах зээлийг тэлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчид нэг дороос хямд чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж ийн бүрдэж байна.
Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дорнод аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Дорнод Их Сургууль, Дорнод аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо хамтран ажиллаж байгаа.
Б.Туяа