“Спирт үү, спорт уу?” гар бөмбөгийн тэмцээнд Халхголчууд тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-17 15:23:05

Дорнод аймгийн 14 сумын залуучуудын дунд “Спирт үү, спорт уу” уриатай гар бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнийг тус аймгийн ИТХ-ын ивээл дор зохион явуулж, аваргын алтан медалийг Ц.Насанхүү ахлагчтай, Н.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Халхгол сумын баг тамирчид хүртжээ. Харин мөнгөн медалийг Чулуунхороот сум, хүрэл медалийг Баян-Уул сумын баг тамирчид авсан бол шагналт 4-р байранд Чойбалсан сум шалгарлаа. Тэгш тоглогчоор Чойбалсан сумын тамирчин Лхагватөмөр, шилдэг дасгалжуулагчаар Халхгол сумын Н.Мягмарсүрэн, шилдэг холбогчоор Халхгол сумын Д.Дөлгөөн, шилдэг хамгаалагчаар Чулуунхороот сумын Н.Ариунбат, шилдэг довтлогчоор Баян-Уул сумын Б.Алтанбагана нар шалгарч бусдыгаа хошуучлав.

Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион явуулсан дээрх гар бөмбөгийн лигийн тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулж байхаар боллоо.

Б.Туяа

相关新闻