Манжуурын замд 6 хүний амь эрсдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-16 12:01:28

Дорнодоос БНХАУ-ын Манжуур хотыг зорьж явсан зургаан хүн осолд орж газар дээрээ амиа алдлаа. Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээгээр хүмүүс тээвэрлэж явсан машины жолооч нь Өвөрмонгол хүн байжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар осолдож амиа алдсан Монгол Улсын 4 иргэн /бага насны нэг хүүхдээ дагуулж явсан/ Өвөрхангай аймгийн иргэд байсан гэв. 

Осол Манжуураас холгүй газарт болжээ. Өчигдөр Алтан-Эмээл, Манжуурын замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас өөдөөс ирж явсан том оврын ачааны машинтай мөргөлдсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Одоогоор Дорнод аймгийн холбогдох албаны хүмүүс хэргийн газрыг зориод байна. Монголын талаас хууль хяналтын хүмүүс очтол осолдсон хүмүүсийг хэргийн газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг Хятадын тал барьж байгаа аж.

Б.Туяа

相关新闻