Өргөст хэмх, шанцайнаас хөгц илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт явуулснаар урд хөршид үйлдвэрлэсэн 200-300 гр-ын гялгар уутан савлагаатай даршилсан цагаан мөөг, далайн байцаанаас хурц хордлого үүсгэгч стафилакокк, өргөст хэмх, шанцайнаас хөгц илэрснийг тогтоожээ.
Стафилакокк нь хүний арьс, үс, хумсны завсар ихээр агуулагдаж, хоол хүнсийг бохирдуулан хурц хордлого үүсгэдэг бол мөөгөнцөр нь хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэх явцад хадгалалтын горим алдагдсанаас үүсдэг байна. Дээрх бүтээгдэхүүнүүдээс илэрсэн мөөгөнцөрөөс ялгардаг Афлотоксин гэгч бодис нь хорт хавдар үүсгэгч, дархлаа, элэг бөөр, цусны эс, үр хөврөлийг гэмтээх аюултай гэдгийг лабораторийн шинжилгээний дүгнэлтээс харж болохоор байгаа юм.
Сар шинийн өдрүүд хаяанд ирсэнтэй холбогдуулж Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд байнгын хяналт тавин ажиллаж байгаа юм. Хяналт шалгалтыг дүнд хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй чипс, ундаа, чихэр, чавга худалдаалах зөрчил буурсан ч бүрэн арилахгүй байгаа гэнэ.
Шалгалтын явцад даршилсан ногоо, чихэр, хатаамал, өндөг, зайдас, тахианы мөч, төрөл бүрийн шилтэй амтлагч зэрэг 18 нэр төрлийн 786 ширхэг, 700-гаад мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авсан байна.
Б.Туяа