Долоон сартай хүүгээ орцонд орхижээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайн 53-р байрны орцонд 7 сартай хүүхдээ орхисон хэрэг өнөөдөр гарчээ.
Өдрийн 13.00 цагийн орчимд хүүхэд уйлах чимээнээр тэр хавийн айл хаалгаа онгойлгож харахад цэнхэр комбинзонтой, шар соосогтой хүүг орцонд орхисон байж. Тэр даруй аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгснөөр цагдаа нар хэргийн мөрөөр ажиллаж байна. Хүүгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, өсөлт бойжилт хэвийн гэж эхний үзлэгээр тогтоожээ. Дуудлага өгсөн айлд хүүг түр үлдээж, цаашид хаана асран хамгаалалтад авах талаар Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар анхааралдаа аваад байгаа гэв.
Б.Туяа