Дэлхийн цомын АШТ-д хүч үзэх бөхчүүд эх орноосоо мордов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын шигшээ багийнхан өнөөдөр өглөө Иран улсыг зорив.
Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Ираны Керманшах хотноо энэ сарын 16-17-нд болно. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад:
57 кг-д ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар, 61 кг-д МУГТ Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д МУГТ Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 86 кг:-д МУГТ П.Өнөрбат, 97 кг-д СМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар багтжээ.
Монголын баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар ажиллана.
Д.Өлзий