Тэшүүрчин А.Зул Улсын шинэ дээд амжилтыг тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТКазахстан улсын Алматы хотноо үргэлжилж байгаа Дэлхийн оюутны өвлийн “Универсиад-2017” наадмын тэшүүрийн 500 метрийн уралдааны төрөлд хурдаа сорьсон манай тамирчин А.Зул Монгол Улсын шинэ дээд амжилтыг тогтоов.
Универсиадын тэшүүрийн уралдааны энэ зайд ОУХМ А.Зул 29 дүгээр байрт шалгарсан. Тэрбээр Монгол Улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг ийнхүү шинэчлэн тогтоосноор өмнө нь уг зайд Б.Сумъяагийн үзүүлсэн дээд амжилтыг эвдэж чадлаа.
Д.Өлзий