ДБНХ сонгомол, чөлөөт бөхийн жинд өөрчлөлт оруулахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Франкфурт хотод болсон Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/ДБНХ/-ны Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаар сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн жингийн ангилалд өөрчлөлт оруулжээ.
Уг саналыг ДБНХ-ны Товчооны хуралдаанд танилцуулах шийдвэр гаргасан бөгөөд шинэ жингийн ангиллыг 2018 оноос мөрдөх саналыг дэвшүүлээд байна.
Эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпийн жинг: 55-60, 70, 80, 90, 100, 130 кг байхаар заасан бол олимпийн бус жинг: 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90, 100, 130 кг гэжээ. Харин эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн жинг: 44-48, 54, 60, 66, 72, 78 кг, олимпийн бус жинг: 48, 51, 54, 57, 60, 63, 66, 69, 72, 78 кг байхаар өөрчлөлт оруулсан байна.
Д.Өлзий