10 жилийн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг нэг удаад олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-02 23:10:39

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталлаа.

Хуулинд албан үүргээ гүйцэтгэж яваад албан хаагч амь насаа алдсан тохиолдолд цалингийн дунджаар тооцон 10 жилийн цалинтай нь тэнцэх мөнгийг нэг удаад олгохоор тусгажээ.

Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бол албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд гэр бүл, үр хүүхдэд нь 10 жилийн хугацаанд сар бүр сарынх нь дундаж цалинг олгодог байна. Тиймээс гэр бүлд нь нэг удаад 10 жилийнх нь цалинтай тэнцэх мөнгийг олгохоор тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Гамшгаас хамгаалах хуулийн төслөөр ард иргэдийг гэнэтийн байгалийн гамшгийн үед бие хамгаалах анхны мэдлэгтэй болгох нь чухал. Социализмын үед энэ талаар сургалт явуулдаг байсан. Эдүгээ газар хөдлөлтийн чичирхийлэл 2600-д хүрч, хагалбар газрын тоо 6-д хүрсэн энэ үед газар хөдлөлтийн үед аюулаас хэрхэн хамгаалах талаар иргэндээ мэдлэг олгох хэрэгтэй" гэсэн байр суурьтай байв.

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, улмаар гишүүдийн олонхийн саналаар хуулийг баталлаа.

Б.Туул

相关新闻