Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонсож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-02 10:24:13

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байна.  Уг асуудлыг чуулган хаалттай горимоор сонсож байна.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай зэрэг нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлоод буй.

Б.Туул

相关新闻