Цэргийн гардан тулааны 2017 оны аваргууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЗэвсэгт хүчний 2017 оны аварга шалгаруулах "Цэргийн гардан тулаан"-ы тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, амжилттай өндөрлөв.
Энэ жилийн тэмцээнийг Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу "Алдар" спорт хорооны нэрэмжит болгон тус нийгэмлэгийн Цэрэг спортын цогцолборт зохион байгуулсан юм.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 27 анги байгууллагын 252 тамирчин, 50 гаруй дасгалжуулагч оролцсон байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь оролцогч ангиудын болон тамирчдын тоо өсч тамирчдын ур чадвар өссөн нь илт харагдаж байлаа. Зэвсэг хүчний 2017 оны аварга шалгаруулах "Цэргийн гардан тулаан"-ы тэмцээний шагналт байрыг сонирхуулбал, 60 кг-ийн нэгд, Д.Отгонбаяр, хоёрт Д.Чулуунбаатар, гуравт Б.Батхүү, Б.Энхбаяр, 65 кг-ийн нэгд Э.Цогтбаяр, хоёрт Б.Мөнгөндуулга, гуравт А.Мөнхбаяр, Г.Наранхүү, 70 кг-ийн нэгд Б.Баасанжав, хоёрт Э. Төгсбаяр, гуравт Л.Бужянхишиг, А.Мягмар, 75 кг-ийн нэгд А.Нямгэрэл, хоёрт А.Санжсүрэн, гуравт М.Отгонбаяр, Ш.Түвшинбаатар, 80 кг-ийн нэгд С.Норовваанжил, хоёрт А.Мөнгөншагай, гуравт М.Отгонбаатар, Б.Тэмүүжин, 85 кг-ийн нэгд Б.Наадам, хоёрт Т.Баярсайхан, гуравт Ч.Ганзориг, Ч.Энх-Амгалан, +85 кг-ийн нэгд Т.Ерболат, хоёрт Х.Эрдэнэдаваа, гуравт И.Мустаф, Э.Батхуяг нар оржээ. Байгууллагын дүнгээр нэгдүгээр барыг хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай 084 дүгээр анги, хоёрдугаар байрыг хурандаа Б.Баатар захирагчтай 330 дугаар анги, гуравдугаар байрыг хурандаа С.Болдбаатар захирагчтай 150 дугаар анги тус тус эзэлсэн байна.
Ж.Батсайхан