Гүйлтийн цанын тамирчид Европын цуврал тэмцээнд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-01 12:26:37

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчид чансааны оноо олгох Европын цуврал тэмцээнд оролцлоо.


Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, О.Золбаяр, А.Хүслэн, эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг Б.Номин-Эрдэнэ, Н.Нандинцэцэг нар багтжээ. Цаначдын эхний тэмцээн Францын Бессанс хотод болсон бөгөөд манай эрэгтэйчүүдээс Б.Ачбадрах тэшилтийн 10 км зайд 24, эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг 27 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болов.


Тэгвэл Италийн Санта Катерина хотод болсон тэмцээнд олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг 15 дугаар байр эзэлсэн нь хамгийн дээд үзүүлэлт байлаа. Залуу тамирчин А.Хүслэн, Н.Нандинцэцэг нарын хувьд Европын цуврал тэмцээний U20 насны ангилалд өрсөлдсөн бөгөөд Италийн тэмцээний тэшилтийн 10 км-ийн уралдаанд 67 болон 19 дүгээрт бариалсан байна.


Баг тамирчид өдгөө Италийн Санта Катерина хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 6-нд эх орондоо ирнэ.

 

 

相关新闻