Б.Отгонбаатар “MGL-1 fighting championship” холбооны аваргын бүсний эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-01 12:54:37

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “MGL-1 fighting championship” холбооны 57 кг-ын жингийн аваргын бүсний төлөөх тулааны аваргаар Б.Отгонбаатар тодорлоо.


Энэхүү үйл ажиллагааны оргил тулаан нь мэргэжлийн рингэнд зургаан ялалт, хоёр ялагдалтай яваа MGL-1 холбооны 57 кг-ын жингийн чансааг тэргүүлж буй “Ширэн бээлий”, “One team fighting” клубийн тамирчин Б.Мөнхжаргал, “Шандас ММА” клубийн тамирчин Японы Гладиатор холбооны 57 кг-ын жингийн аварга, мэргэжлийн холимог тулаанд тав ялсан Б.Отгонбаатар нарын хооронд болов. Улмаар Б.Отгонбаатар эхний үед өрсөлдөгчөө боолтоор цэвэр ялж, MGL-1 холбооны 57 кг-ын жингийн аваргаар тодорч, бүсний эзэн болов.


Тэгвэл 93 кг-ын жинд чансаа ахиулах тулаанд хилийн цэргийн 0303 дугаар анги, “Алтан Шонхор” клубийн тамирчин Э.Мөнгөншагай “Гаруда ММА”, “Десант бамбар”-ын тамирчин Г.Гантулгын буулган авчээ.

Харин мэргэжлийн тулаанд өрсөлдөх эрх авах сорилд Б.Даваажав, Б.Батзориг, Б.Баттөмөр, Т.Цогтсайхан нар ялсан байна. Ингэснээр тэд дараагийн тулаанд мэргэжлийн ангилалд тулалдах эрхтэй болсон юм. 












相关新闻