Жүдочид 2017 оны УАШТ-ийг шинэ дүрмээр явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны болон олимпийн зэрэглэлийн шүүгч, Чех улсын иргэн Владимир Хнедка манай улсад УАШТ-ний үеэр сургалт явуулахаар уригдан иржээ.
Монголын жүдочдын бэлтгэл сургуулилтын заалаар зочилж, 2017 оны УАШТ-д хүч, ур чадвараа сорих тамирчид болон багш, дасгалжуулагч нарт ОУЖБХ /IJF/-ноос шинэ баталсан дүрмийг танилцуулав. Мөн В.Хнедка жүдо бөхийн шүүгчдэд дүрмийн талаар сургалт явуулна.
Тэрбээр ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриковын хамт энэ сарын 16-18-нд болох Монгол Улсын жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг дэнслэн шүүх юм.
Д.Өлзий