Галын гол гүүртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 12:44:50

Дорнод аймгийн Сэргэлэн сум энэ жил сумынхаа орон нутгийн хөгжлийн санд 15 сая төгрөг суулган нийгмийн түшлэлийн хүрээнд Шинь-шинь ХХК-тай хамтран Галын голын гармыг засч янзлан, автомашин саадгүй зорчих боломжтой болголоо. 

Энэ гарманд д 4-н ширхэг кольца суулган цементен болон шороон хучлагаар хучин, 2 км урттай сайжруулсан шороон замыг барьж, голын урд хэсэгт байх эгц өндөр гүвээг сэтлэн зам гарсан байна. Энэ ажилд сумын иргэд  болон Шинь шинь ХХК-н машин техникүүд ажиллаж хүлээлгэн өглөө. Ийнхүү шинэ  зам, гарамтай болсноор Сэргэлэн сумын иргэд төдийгүй түүгээр дайран өнгөрдөг Баяндун, Цагаан-Овоо сумын ард иргэдийн хувьд ч гол гарах асуудал шийдэгдэж байгаа юм.

Дорнод аймгийн Сэргэлэн сум байгуулагдснаас хойш 50 гаруй жилийн хугацаанд тулгарч байсан асуудлуудын нэг нь сумын төвийн урьд хэсэгт Галын голын гарам байсан юм. 

Б.Туяа

相关新闻