Нийгмийн халамжийн чиглэлээр 4,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-05 10:51:36

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нийгмийн халамж хөнгөлөлт тусламжийн зориулалтаар өнгөрсөн 2016 оны 8, 9, 10, 11 дүгээр сард санхүүжилт нь дутуу орж ирсэний улмаас цөөн хэдэн хүнд санхүүжилтийг олгоод байсан. Харин оны эцэст санхүүжилт нь бүрэн орж ирж аймгийн хэмжээнд нийтдээ нийгмийн халамжийн чиглэлээр зорилттот бүлгийн 17059 хүнд 4,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Одоогоор хүлээгдэж байгаа ямар нэгэн гүйцэтгэл байхгүй. Нийгмийн халамжийн чиглэлээр олгогдож байгаа тусламжуудыг яг очих ёстой хүнд нь хүргэх тал дээр газрын зүгээс хяналт тавин ажиллаж байгаа. Учир нь өнгөрсөн намрын шалгалтаар үүнтэй холбоотой хэд хэдэн зөрчил хөдөө сумдад гарсан. Цаашид тийм байдал үүсгэхгүйн тулд хяналт болоод шаардлага өндөр болсон гэдгийг аймгийн ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Т. Алтаннавч хэллээ.

Мөн өнгөрөгч онд аймгийн хэмжээнд хүнсний эрхийн бичгийг 887 өрхийн 4528 иргэнд  олгож, 546 сая 49 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг олгожээ.

Т. Одончимэг

相关新闻