Спортын төв ордонд энэ сард УАШТ-үүд үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-02 10:43:25

Шинэ оны эхний долоо хоногоос Спортын төв ордонд хүндийн өргөлт, чөлөөт бөх, бокс, жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд шил дараалан үргэлжилнэ.

"Токио-2020" олимпийн наадамд оролцох шигшээ багийг 2017 оны УАШТ-ээс шалгарсан шилдэг тамирчдаас бүрдүүлэх сонголт болох юм. Дээр дурдсан УАШТ-үүдийн хуваарийг танилцуулж байна.

Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 3-5-нд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ болох бол нэгдүгээр сарын 6-8-нд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болж шилдгүүдээ тодруулна. Харин нэгдүгээр сарын 9-15-нд Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулах бол  нэгдүгээр сарын 16-18-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ явагдах юм.

Д.Өлзий

相关新闻