Дэлхийн бөхийн холбоо Монгол тамирчны мэхийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-01-01 12:39:34

Дэлхийн бөхийн холбооноос (UWW) оны төгсгөлд гайхалтай мэхний торгон агшныг харуулж чадсан гэрэл зургуудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2016 оны 10 шилдэг зургийн дэд байрт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга  шалгарлаа.

Түүний 2016 оны Лос-Анжелесын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр Гүржийн бөх Бека Ломтазег ялсан гайхалтай мэхний торгон агшин Дэлхийн бөхийн холбооны (UWW) 2016 оны шилдэг гэрэл зургийн нэгээр ийнхүү тодорлоо. Чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга, ОУХМ Т.Түвшинтулга 2016 онд энэ гайхалтай мэх хийж өрсөлдөгчөө ялсан агшины гэрэл зураг шилдгээр тодорч, тухайн барилдааны бичлэг нь тус холбооны архивт түүх болж хадгалагдах юм.

Д.Өлзий

相关新闻