Жүдоч Б.Ууганхүү "Мөнгөн сарнай"-н эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-12-28 07:46:40

“Нийгмийн ардчилал Монголын залуучуудын Нийслэлийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн сарнай” ёслол хүндэтгэлийн цэнгүүний шилдгүүд тодорлоо.

Энэ жил салбартаа ажил хөдөлмөр, бүтээлч үйлсээрээ манлайлсан таван залууг  шилдгээр шалгаруулсан юм. Боловсролтой монгол залуугаар “Гэр бүл сэтгэл зүйн төв”-ийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар, Бүтээлч монгол залуугаар “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар,  Эх оронч монгол залуугаар Паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын анхны жүдоч  Б.Ууганхүү, Эрүүл монгол залуугаар “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн Хүүхдийн мэс заслын эмч Д.Чулуунхүү, Хариуцлагатай монгол залуугаар Багануур дүүргийн НАМЗХ-ны дарга Б.Батболд нар тус тус шалгарч “Мөнгөн сарнай”-н шилдэг номинациудын эзэд болов.

Мөн 2016 онд ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтаараа бусдыгаа түүчээлэн, нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Шилдэг дүүрэг”-ээр Сонгинохайрхан, Багануур дүүрэг шалгарлаа.

Д.Өлзий

相关新闻