Жимс, хүнсний ногоонд пестицидийн шинжилгээ хийдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабортори жимс жимсгэнэ, хүнсний ногоонд пестицидийн шинжилгээ хийдэг боллоо.
Хлор органик, фосфор органик гэсэн пестицидийн хоёр төрлийн шинжилгээ хийж эхэлсэн. Анхны шинжилгээнд аймгийн төвийн 9 аж ахуйн нэгжид худалдаалагдаж байгаа 50 гаруй төрлийн жимс, хүнсний ногоог үнэ төлбөргүйгээр хамруулсан бөгөөд шинжилгээгээр жимс, хүнсний ногоонд пестицид илрээгүй гэж лабораторийн чанарын менежер С. Батбаатар хэллээ. Цаашид хлор органик пестицидийн шинжилгээг 48 мянга, фосфор органик пестицидын шинжилгээг 33 мянга 500 төгрөгөөр хийх юм байна.
Урьд нь эдгээр бүтээгдэхүүнд нянгийн шинжилгээ л хийдэг байсан бол тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр ийнхүү химийн шинжилгээ хийх боломж бүрджээ.
Дундговь Т. Отгонтуяа